Тэд үзэгч түмэндээ "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Тус киног Уужим фильмд бүтээсэн бөгөөд продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдэд тоглосон байна.

 

Киноны утга агуулгаас цухас дурдвал, Ах дүү гурав асуудал орж их хэмжээний мөнгөний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл ...тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн кино театруудад очин тухлан сууж үзсэнээр тайлах болно.

Ингээд "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киноны талаар товч танилцуулгыг хүргэж байна.