Өчигдрөөс Сонгуулийн ерөнхий хороонд намууд УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж эхэллээ. Өчигдөр өглөө 10:00 цагт Монгол Ардын нам хүсэлт илгээсэн бөгөөд үүний дараа Монгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжиллаа.

Өнөөдөр Ардчилсан нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам тус тус Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжиллаа.

Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус хүлээлгэн өгсөн байна.