“Хамтдаа инээмсэглэе” аянг хамгийн анх 2014 онд эхлүүлж байжээ. Харин “Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадмыг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн наадам нь маргааш Хил хамгаалах ерөнхий газрын концертын танхимд болно.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болох юм.

Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор байгааг нуугаад яахав. Иймд эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэхэд гол зорилгоо шингээж “Хамтдаа инээмсэглэе” аяныг санаачлагчид зохион байгуулсаар иржээ.

Энэ жилийн наадамд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 тусгай сургуульд суралцаж буй сурагчид оролцох бөгөөд нийт зургаан төрлөөр өрсөлдөх нь ээ.

  • Мэндчилгээ
  • Гоцлол дуу
  • Хамтлаг дуу
  • Уран уншлага
  • Гоцлол хөгжим
  • Гоцлол бүжиг

Шагнал урамшуулал: Номанци тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эзэд шалгаруулах бөгөөд нийт үнэлгээгээр тэргүүлсэн нэг сургууль “ГРАНПРИ” шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулах юм.

Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчид Жүжигчин ГУндармаа, М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Тв коктейль хамтлагийн жүжигчин Э. Цолмонбаяр нар шүүх юм.

Урилгаар: Мөнхийн Реп хамтлаг
Дуучин Улаанцэцэг
Дуучин Мишээл
Дуучин Зол
Дуучин Цэкү
Дуучин Энхжаргал
Бүжигчин Түвшинжаргал
Doctor Clown нар оролцох болно.

Дэмжигч байгууллагууд:
“Азтай хүүхэд сан”
“Оргио тахиа”
“Сарангэрэл сан”
“Хил хамгаалах ерөнхий газар”
“Тэнгис кино театр”
“Тэнгэрийн Модун ТББ”
“Хас Медиа энтертайнмент”
“Баясах трейд”
“Тесо групп”
“Блисс ресторан”
“Студи 3”

Мэдээллийн ивээн тэтгэгч:
www.Dorgio.mn
www.Cityinfo.mn
“Bright Mongolia”
www.News.mn

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай