Хууль бус даргатай, хууль бус намын хороо, хууль бус тамгаар төрийн сонгуулийг будилаантуулах уу? Дархан-Уул аймгийн асуудал маргаантай хэвээр байна. Чухам тус аймгийн Ардчилсан намыг тойрсон дуулиан өнөө хэр үргэлжилсээр байгаа билээ.

 

Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн намын жинхэнэ дарга хэн бэ, гол тамга хэний гарт байгаа вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж буй юм. Энэ асуултад хариулъя. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа улс төрийн намын тухай хуулийн 11.1 Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна. 21.2 Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина гэж заасан байдаг.

 

Энэхүү хуулийн дагуу Ардчилсан намын хяналтын хорооны 2 тогтоол гарсан байдаг. 2013.11.18 өдрийн 02 тогтоолоор Дархан уул аймгийн Ардчилсан намын даргаар Н.Мөнхдашийг томилсон 2013.07.19 өдрийн хуралдааныг хүчингүйд тооцсон байдаг. 2014.10.13 өдрийн 03 тогтоолоор намын хорооны гишүүдийг сонгох сонгууль явуулахдаа Дархан сумын ардчилсан намын дарга Г.Баярааг хууль бусаар чөлөөлж, хууль бус тамга тэмдэг ашигласныг тогтоосон байдаг. Ингэснээр намын хороог хууль бусаар байгуулсан . Н.Мөнхдаш нь намын дарга биш, сонгуулийг хууль бусаар явуулсан тогтоол гарангуут өөрийн эзэмшиж байсан УХ 31791 тоот тамгыг хүчингүй болгож, УХ32810 дугаартай шинээр тамга тэмдэг хийлгэн 2014.10.20 өдөр 24tsag.mn сайт дээр Монгол Улсын ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг огцруулахаар мэдэгдэл гаргасан байдаг.

 

Н.Мөнхдаш нь 2015.01.19 өдөр medee.mn сайтад "Дархан-Уул аймгийн АН-аас мэдэгдэл гаргажээ" нэртэй мэдэгдэлдээ хүчингүй болгосон УХ31791 тоот тамгаар мэдэгдэл гаргасан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийн 9-р зүйлд өмнө нь ашиглаж байсан тэмдгийг ахиж ашиглаж болохгүй талаар тодорхой тусгасан байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага нэг л тамгатай байх хуультай. Өмнөхөө хүчингүй болгож байж шинээр хийлгэх учиртай. Иймд хүчингүй дарга, хүчингүй намын хороо, хүчингүй тамга ашиглаж төрийн сонгуульд орохоор санаархаж байгаа Н.Мөнхдашийн хууль бус тамганы асуудлыг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас Цагдаагийн газарт хандаад байна.

 

Ардчилсан намын дарга З.Энхболд энэхүү хууль бус үйл ажиллагааг дэмжиж, Н.Мөнхдашийг Дарханы Ардчилсан намыг төлөөлөхөөр итгэмжлэл хийж өгсөн байдаг. Үүнийг хүчингүй болгуулахаар Дарханы Ардчилсан намынхан Төв намын байрандаа улс төрийн суулт хийж, цаашид өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм.

 

Төрийн сонгуулийг будлиантуулах уу?

 

Төрийн сонгуулийг будлиантуулах уу?

 

 

tsag.mn