Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товоо зарлалаа. “Урлагийн их наадам”-ын санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Монголын Сайтын Холбоо” хамтран ажиллаж байна. “Урлагийн их наадам” нь хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болох бөгөөд тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхны “Урлагийн их наадам”-ын бүртгэлийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл доорхи хаягаар авч эхэллээ.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948 99991706
 

Монголын Сайтын холбоо:
Хаяг: СБД, 1 хороо, Чингэсийн өргөн чөлөө,
          Алтай бюлдинг, 6 давхарт 606 тоот
Утас: 70109910 99267006
   

MGL MEDIA GROUP
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
          01 давхар 001 тоот
Утас: 7711474    88004147 ,89004147