Малчид, Тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.


2016 оны тавдугаар сарын 01-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өглөөгүүр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.