3 Өчигдөр 11:49

Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санхүүжилтийн асуудалд онцгойлон анхаарч баталсан байдаг. Тухайлбал, аль болох зардлыг багасгах, улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн.

Сонгогч та өөрийн дэмжиж байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийг дэмжин хандив өгөх гэж байгаа бол сонгуулийн тухай хуульд заасны дагуу хандив өгнө.

Өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан. Мөн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болж байгаа.

Дээрх тогтоосон хэмжээг хэтрүүлэн хандив өгсөн тохиолдолд, иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр харин хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ноогдуулна.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn