Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2016/05/02
Монгол Улсын Засгийн газрын энэ оны 25 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 02-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
|
1 |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай* |
Ц.ОЮУНБААТАР |
|
2 |
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай |
Ц.ОЮУНБААТАР |
|
3 |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоол) |
С.БАЯРЦОГТ |
|
4 |
Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл (Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд) |
Б.БОЛОР |
|
5 |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл |
Б.БОЛОР |
|
6 |
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээр”-ийн төсөл* |
Б.БОЛОР |
|
7 |
Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай |
Б.БОЛОР |
|
8 |
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай |
Б.БОЛОР |
|
9 |
Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай) |
Д.ДОРЛИГЖАВ |
|
10 |
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Ялтан шилжүүлэх тухай) |
Д.ДОРЛИГЖАВ |
|
11 |
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
|
12 |
Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Зүүн Азийн орнуудын хүчиллэг тундасны хяналт-шинжилгээний байгууллага) |
Н.БАТЦЭРЭГ |
|
13 |
Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Газар дэлхийг ажиглах бүлэг) |
Н.БАТЦЭРЭГ |
|
14 |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 72 дугаар тогтоол) |
М.ЗОРИГТ |
|
15 |
Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Р.БУРМАА |
|
16 |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
|
Танилцуулах асуудал
|
|||
17 |
Ерөнхий сайдын орон нутагт ажилласан томилолтын мөрөөр авах арга хэмжээний талаар* |
С.БАЯРЦОГТ |
|
18 |
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
С.БАЯРЦОГТ |
|
19 |
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын талаар |
С.БАЯРЦОГТ |