Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "Хамтдаа инээмсэглэе" аяны хүрээнд зохион байгуулагдсан “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Урлагийн Их Наадам”-ын Ерөнхий Ивээн тэтгэгчээр “АЗ МОЛЛ” дэлгүүрийн харъяа “Азтай Хүүхэд Сан” хоёр дох жилдээ оролцсон юм.

“Азтай Хүүхэд Сан”-гийн үүсгэн байгуулагч Аз Рийч ххк-н Гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан “Хүүхдийн нүдэн дэх оч Хөөрхөн инээдээр би хөглөгддөг” хэмээн уг наадмыг ивээн тэтгэн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр уг наадмыг санаачлагч Хамтдааа инээмсэглэе аяны хамт олонд тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах боломжийг олгосонд чин сэтгэлийнхээ талархалыг илэрхийлэхийн зэрэгцээ Хүүхэд бүхний ирээдүй Гэрэл гэгээ Хүсэл тэмүүллээр дүүрэн байгаасай гээд тэмцээнд оролцогч нийт хүүхдүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нарт Азтай Хүүхэд Сан-гийн нэрийн өмнөөс Аз Амжилтыг хүсэн ерөөсөн юм.