Хятадын Чонгфу сүм насаараа шавилан суусан Фу ламтан 2012 онд 94 насандаа өөд болжээ. Түүнийг өөд болсны дараа шарилыг нь занданшуулан гурван жил хадгалжээ.
Харин түүний энэ чандарыг сүмийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт занданшуулсан жижиг бунханаас нь гарган алтаар бүржээ. Бүхий л хэсгийг нь алтаар бүрсэн ламын биеийг сүмийн гол тахил болгон хадгалахаар болсон байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6