Харийн нутагт суугаа нэгэн Монгол эмэгтэйн үр хүүхэд нутаг нэгтнүүддээ хандан тусламжийн гараа сунгахыг хүсч, захидал илгээжээ.

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Түрк улсад эдийн засгийн чиглэлээр бакалаварын зэрэгт суралцдаг төгсөх курсын оюутан. Миний ээж Алтанцэцэг нь 2008 онд элэгний С вирустэй гэдгээ мэдэж 2011 онд элэгний хатууралтай болох нь тогтоогдсон. Үүнээс хойш эмчийн хяналтанд орж зохих эмчилгээг цаг тухай бүрт нь хийлгэсээр ирсэн. Гэтэл энэ оны эхэн үеэс эхлэн биеийн байдал нь эрс муудаж одоо яаралтай элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Манай гэр бүл энэ хагалгааны талаар чадлаараа судалж мэдсэний дүнд Энэтхэгийн Жаяпээ эмнэлэгтэй холбоо тогтоосон. Энэ эмнэлэгт зөвхөн элэг солиулах хагалгааны зардал нь 40000$ байдаг юм байна. Одоогийн байдлаар манай гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байгаа тул сайхан сэтгэлт хүмүүс та бухэндээ сэтгэлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлээч хэмээн хандаж байна. Мэдээж өвчин зовлон гэдэг зүйл нь хэлж ирдэггүй хийсэн ирдэг шиг манай гэр бүл нь бас гэнэтийн ийм байдалд орж муухай зүүд шиг өдрүүдийг өнгөрүүлж байна. Хэнд ч битгий ийм хэцүү зовлонт өдрүүд тохиолдоосой гэж чин сэтгэлийн угаас хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Таньд болон танай гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Хандивын данс: ХААН банк 5035241429 Сэнгээгийн Алтанцэцэг

Хүндэтгэсэн Отгоннямын Түвшинтунгалаг

“Сайн санааны үзүүрт тос” гэдэг ээжийнхээ төлөө шаналж яваа О.Түвшинтунагалаг охины хүслийг биелүүлэхийн төлөө тусламжийн гараа сунгацгаая.

http://www.gofundme.com/thzyjcbn