МЗХ-ны Хэнтий аймгийн залуучуудын холбоо ээлжит чуулганаа 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулжээ. Хэнтий нутгийн залуус чуулганаараа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тэдгээрийн тайлан, үр дүнгийн талаар хэлэлцэж, ярилцсан байна.

Мөн залуучуудын холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилжээ. Тодруулбал МЗХ-ны Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Н.Учрал сонгогдсон байна. Түүнийг холбооны нийт, гишүүдийн 97.3 хувь нь дуу нэгтэйгээр дэмжиж тэргүүний хариуцлагтай сэнтийд өргөмжилжээ. Чуулганаар хэлэлцэгдсэн бас нэгэн анхаарал татахуйц асуудал нь Хэнтий аймгийн залуучуудын холбоо дэргэдээ салбар хороодыг байгуулан ажиллахаар болсон байна.

Энэ утгаараа урлаг соёлын салбар хариуцсан хороог МУСТА Г.Алтаншагай, спортын салбар хариуцсан хороог МУ-ын арслан Э.Оюунболд нар тус тус даргалахаар болжээ.