“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны нээлт 2013.09.12,13-нд болох ба нээлтийн ажиллагаа “Тэнгис”, “Өргөө” кино театруудад тус тус болох гэж байгаатай холбогдуулан киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол киноны зохиолыг МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар тус тус ажилласан юм.

 photo IMGL3329_zps69bda4a7.jpg
Түүнчлэн киноны гол дүрд дээрхи гурван жүжигчнээс гадна БНСУ-ын Кино Урлагийн Дээд Сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлч Б.Энхтүвшин, МУГЖ Б.Тунгалаг, ҮДБЭЧ-ын бүжигчин МУСТА, М.Бямбаа нар тоглож, туслах дүрүүдэд МУАЖ, Д.Мэндбаяр, МУГЖ Б.Тунгалаг, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ А.Алтан-Өлзий, МУСТА Ц.Төмөрхуяг, МУСТА Ж.Пүрэвдорж, МУСТА Г.Амгаланбаатар, МУСТА Алтансүх /Аси/. МУСТА Э.Батхүү, МУСТА А.Аптантөр, КУДС-ийн жүжигчний 3-р курсын оюутан Ц.Мөнхболд нарын зэрэг 90 гаруй уран бүтээлчид оролцон тогложээ.

 photo IMGL3300_zps51d26d9e.jpg
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны ерөнхий зураглаачаар “Боолын гэрээ”, “Сайнуу амьдрал минь”, “Орхидос-1,И”, “Үл таних эмэгтэй”, Тоёлын даашинз”, “Хех толбот хүмүүс”, “Улаан дөрвөлжин” зэрэг уран сайхны кинонуудын зураглаачаар ажиллаж байсан “UB фильм” медиа группийн захирал, МУСТА Б.Отгонзориг ажилласан нь энэхүү киноны бас нэгэн давуу тал болж байгаа аж.

 photo IMGL3342_zps05bcd478.jpg
Энэхүү киногоор хүн хүнээ хайрлах сэтгэл ямар хүчтэй болохыг харуулахыг зорьсон төдийгүй нийгмийн аль үед, ямар ч нөхцөл орчинд хүн чанар, хүнлэг сэтгэл хувирашгүй оршиж байдгийг харуулж чадсанаараа онцлогтой. Киноны үйл явдал 1980-аад онд өрнөх бөгөөд тухайн цаг үеийн нийгмийн бурангуй дүр зураг одоо хэр нь энэ цаг үед бугшисаар байгааг уран сайхны аргаар дэлгэн харуулж байгаагаараа анхдагч юм. Дашрамд дуулгахад уг кино нь “ХУВЬСАЛ” продакшны анхны дэлгэцийн бүтээл буюу уран сайхны кино юм. Харин киноны гол дүрийн жүжигчид бол МУГЖ У.Уранчимэг, МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг, МУСТА, залуу жүжигчин А.Ганчимэг нар “Хувьсал” продакшны албан ёсны жүжигчид болсоноо зарлалаа.

 photo IMGL3336_zpsa9be3f8d.jpg
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны дууны хөгжмийг МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг МУСТА, сэтгүүлч П.Одгэрэл зохиосон ба дуурийн дуучин У.Уранцэцэг, дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо дуулсан юм. Дашрамд дуулгахад Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа Италийн дуурийн дуучин У.Уранцэцэг уг киноны дууг дуулсан нь үзэгчдийн зүгээс ихээхэн талархал хүлээж байна. Тэрээр жүжигчин У.Уранчимэгийн төрсөн дүү юм

 photo IMGL3362_zps72bc8c64.jpg  photo IMGL3359_zps1cb08a34.jpg      photo IMGL3322_zps0ee97d64.jpg   photo IMGL3311_zpsaa8f84d7.jpg   photo IMGL3298_zps2e1f9e84.jpg  photo IMGL3292_zps660acf8b.jpg  photo IMGL3289_zps8afb0121.jpg