Жүжигчин О.Цэнгэл экс амрагаасаа салсан тухайгаа "Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон" хэмээн хариулт өгч байсан удаатай.

Тэгвэл өдгөө тэрбээр хайранд умбаж яваа. "Хайраа хэлэх биш харуулж алхам тутамдаа аз жаргал инээмсэглэл бэлэглэдэг миний мэдэх хамгийн сайн эр хүн чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийм сайхан хүү тээж төрүүлсэн ээжид нь өсгөж хүмүүжүүлсэн эмээ өвөөд нь маш их баярлалаа. Чамтайгаа учирсандаа би үргэлж баярладаг шүү" гэсэн сайхан үгсийг ихээхэн пост хийх болжээ.