Идэвхитэй амьдралаар өөрийн эрүүл мэндээ хамгаалан, хайрлаж явдаг хүн бүхний сонголт болсон "AQUA fitness" клуб хэдийнээ өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Эрхэм хичээллэгч нартаа зориулан үргэлж гэнэтийн бэлэг барьж байдаг хамт олон энэ удаад хүүхдүүддээ зориулан бэлгээ задаллаа.

 

 

Тодруулбал, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой "Хөгжлийн харандаа" үзэсгэлэнд нэгдэж сэлэлтийн сургалтын төлбөрөө 50 хувь болгон хямдрууллаа.

"AQUA fitness" клуб нь сэлэлтийн сургалтаа хүүхдэд зориулсан 40-130 см хэмжээтэй бассейнд явуулдаг юм. Таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлтийг сайжруулж, бие бялдарын өв тэгш хөгжүүлэхэд тус клубын хамт олон уйгагүй хөдөлмөрлөнө. Мөн орчин үеийн хүүхэд бүр сэлж чаддаг, спортын мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ эцэг, эхчүүд минь.

 

 

Хүүхдүүдийнхээ бие бялдарт анхаардаг хэн бүхэн энэ амралтын өдрүүдэд Хүннү моллд болох "Хөгжлийн харандаа" үзэсгэлэнг зориорой.