"Нэг цэцэг-Нэг амьдрал" нэртэй хандивын тоглолтод Монголын Рок поп & Нийтийн дуучид нэгджээ. Тус хамтарсан тоглолт энэ сарын 18-ны өдөр UB PALACE-ийн концертын их танхимд 19:00 цагаас болох юм.

Тоглолтод АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ц.Үенч, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ М.Уранчимэг, МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Э.Болормаа, МУСТА Л.Нарантуяа, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА П.Хатанбаатар, МУСТА Н.Гантулга, МУСТА ноён Бондгор, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Я.Гэрэлчулуун, Увертюра хамтлаг, Sync хамтлаг, Мотив хамтлагийн дуучин Ганбаа, Гранд хамтлагийн дуучин Гантулга, Жазз дуучин Наагий, Татар хамтлагийн дуучин Заяа, Т.Амина, A Cool, Мөрөөдлийн театр, Бобо нар оролцож өөрсдийн хит уран бүтээлээсээ толилуулах нь ээ.

Хандивын тоглолтын тасалбарыг UB PALACE-ийн кассаар худалдаалж байна. Мөн 88208969, 88157701 утсаар тасалбараа захиалж, үнэгүй хүргүүлэх боломжтой гэдгийг дуулгалаа.