“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй "Учиртай гурав" уран сайхны киноны орчин цагийн Нансалмаа гэхээр түүнийг хүмүүс андахгүй ээ.

Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татаж ирээдүйн ханиатайгаа учирсан. Тэрбээр заяаныхаа ханиар С.Билгүүнийг сонгож удалгүй хосууд хуримаа нижгэр хийж байсан цаг саяхан. Хөөрхөн охинтой болж, гал голомтоо бадраасан залуус удалгүй удам залгах хүүтэй болсон билээ.

Хуримын үеэр ийм жоохон байсан бяцхан охин том болжээ. Түүнийг харсан хүн болгон "жижиг, мисс Сайнаа байна" шүү хэмээж байна. Арга үгүй л ээжийгээ дуурайжээ.