Монгол Улсын Засгийн газрын 26 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

 


ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН - Хэлэлцэх асуудал

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН № 26

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

Хөрөнгө гаргах тухай (Цэцэг өвчний вакцин, үйлчилгээний зардал)

Ц.ОЮУНБААТАР

Хөрөнгө гаргах тухай

С.БАЯРЦОГТ

Италийн Сенатын танхимын ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Энэтхэгийн Лок Сабхагийн даргын айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Төлөвлөгөө батлах тухай (НҮБ-ын терроризмтэй тэмцэх тухай)

Л.ПҮРЭВСҮРЭН

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Б.БОЛОР

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам батлах тухай

Б.БОЛОР

Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Б.БОЛОР

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ДОРЛИГЖАВ

Гарын үсэг зурах эрх олгох тухай (“Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр)

М.ЗОРИГТ

Хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай (“Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Зөвлөлийн хоорондын хэлэлцээр)

М.ЗОРИГТ

Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Р.БУРМАА

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Ц.ОЮУНБААТАР

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад томилолтын талаар

С.БАЯРЦОГТ

Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн талаар*

Л.ПҮРЭВСҮРЭН

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар*

Н.БАТЦЭРЭГ