10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ОБЕГ, МУЗН хамтран зохион байгуулах "Олны хүч оломгүй далай" чуулга уулзалт Хан-Уул дүүрэг дэх "Корпорэйт конвэншн" төвд /Corporate convention/ эхэлнэ.


10.00 цагт: "Монголын инновацийн 7 хоног-2016" арга хэмжээний нээлтийн арга хэмжээ БСШУЯ дээр болно. Утас: 98119897


10.00 цагт: НӨХГ-аас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай байгуулсан контракт гэрээг гардуулах үйл ажиллагаа Хангарди ордоны 14-н давхарт болно. Арга хэмжээнд НЗД-ын орлогч Н.Батаа болон НӨХГ-ын удирдлагууд, НӨҮГ-ын захиралууд оролцоно.

 

11.00 цагт: 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад Суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайдууд өнөөдөр Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.


11.00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайн шинжилгээ тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас 91989890, 91992263


11.00 цагт: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшингийн анхны бие даасан тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал УДБЭТ-ын 2 давхарт болно. Утас: 70110397, 99160475


11.00 цагт: ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт" зохион байгуулагдана.


11.00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайг тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. МХЕГ-ын удирдлага үрийн буудайтай холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулна. Утас: 91989890, 91992263

 

12:00 цагт: Хууль зүйн сургуулийн оюутнууд бодит хэрэг, маргаан дээр мэтгэлцэж, яг л шүүх хурал шиг явагддаг "Моck trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний талаар Хуульчдын холбооны 304 тоотод мэдээлэл хийнэ.


14.00 цагт: "Олборлолт" үзэсгэлэнгийн талаар уран бүтээлч Т.Энхболдтой ярилцах хэвлэл мэдээллийн уулзалт "976 Арт" Галерейд болно.

 

16.00 цагт: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.