Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг “Татвар төлөгч таньд баярлалаа” уриан дор энэ сарын 7-13-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр ГТЕГ-ын удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудад хичээлийг заах юм.

Тухайлбал, МУИС-ын оюутнуудад өнөөдөр 14.20 цагаас ГТЕГ-ын дарга С.Пүрэв “Татварт иргэдийн оролцоо” сэдвээр хичээл заах бол Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуун 15.00 цагаас АШУИС-ийн оюутнуудад, Стратеги хөгжлийн дарга Б.Бадрал 10.40 цагаас ХУИС, Орлогын газрын дарга Д.Цогтжаргал, СЭЗДС, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга С.Баясгалан Боловсролын их сургуулийн оюутнуудад туc тус хичээл заана.