2016 оны 5 дугаар сарын 07, 08-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 589 авснаас зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 32 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 8 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн буудалд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 15 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн СХД-ийн нутаг Баянхошууны зам, 119-н автобусны буудлын зүүн замд T.Cresta маркийн авто машины жолооч Б нь H. Grace маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 07 настай эмэгтэй Б нарын 3 хүн гэмтжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.