2016 оны УИХ-ын сонгууль болоход сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд зарим нэг гишүүд бууриа сэлгэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элссэн бол Л.Цог Г.Уянгын байгуулсан шинэ намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-д элсээд байгаа юм.

Мөн "Шилэн Цогоо" Сэлэнгэд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэгвэл дуучин С.Жавхлан АН-д элсэж магадгүй гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр АН-д элсэж, улмаар Увс аймагт нэр дэвших магадлалтай байгаа гэнэ.

 

Б.Саран