Олон нийтийн сүлжээ сайтуудаас хамгийн их хэрэглэгчтэй Фэйсбуук сайт өдөр бүр л технологийн шинэчлэлийг эрэлхийлдэг билээ. Тэгвэл тус сайтынхан программын өөрчлөлт хийж "Quote Sharing" буюу "Ишлэлээ хуваалцах" шинэ үйлдэл нэвтрүүлсэн байна.

Ингэснээр та өөрийн уншиж буй сайтаас таалагдсан ишлэл хэсгийг заавал хуулж /copy/ дараа нь өөрийн фэйсбуук хаягтаа буулгах /paste/ шаардлагагүй боллоо гэсэн үг. Энэ үйлдэлээрээ та зөвхөн авахыг хүссэн текстээ хулганааараа идэвхжүүлэхэд л ишлэл хуваалцах уу гэсэн сонголт гарч ирэн үүнийгээ шууд өөрийн хаягтаа оруулах боломжтой аж.

Энэ шинэ үйлдлийг гадны бусад сайтууд өөр дээрээ нэвтрүүлсэн бөгөөд манай dorgio.mn сайт ч үүнд нэгдэн орлоо. Хэрэв та манай сайт дээрх мэдээллийн хэсэг өгүүлбэрийг фэйсбуукийн хувийн хаяг дээрээ нийтлэхийг хүсвэл тухайн өгүүлбэрээ хулганы баруун товчоороо идэвхжүүлэн "Quote Sharing" буюу "Ишлэл хуваалцах" гэсэн үйлдэлийг сонгоорой.