ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2016.5.12, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.18-21.20

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

 

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн.

 

Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.