Улам ихээр баяжигсад буюу улстөрчдийн хөрөнгө орлоыг мэдүүлэг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас зарлаж олон нийтэд ил болгосон. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг бас л нийтэд ил болж ханиад, инээд хоёрыг хамтад нь дагуулах болсон билээ.
Хамгийн гол нь аймгуудын Засаг ноёд улстөрчдөөс ч дутахааргүй эд хөрөнгөтэй гэдгийг тэдний мэдүүлсэн ХОМ бэлээхэн батлаад өгдөг билээ. Манай сонин өнгөрсөн дугаартаа улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар хүргэж байсан бол энэ удаад аль аймгийн Засаг даргын хөрөнгө нь өсч алиных нь буурсан бэ гэдгийг тэдний гаргаж өгсөн ХОМ дээр үндэслэн товчлон хүргэе.

Ямартай ч 21 аймгийн Засаг даргын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад ганцхан жилийн дотор тэдний орлого нь илт буурч заримынх нь хоёр дахин өссөн дүнтэй байсан нь олны эгдүүцлийг хүргэсэн хэрэг. Тэгэхээр Засаг ноёдууд ч гэсэн улстөрчдөөс дутахааргүй багахан хэмжээний жүжиг тавьсан нь итгэх хүн олдохгүйд хүргэж байгаа юм. Яг үнэндээ аймгуудын Засаг дарга нарыг “аймгаасаа баян Засаг ноёдууд” гэсэн тодотгол байнга дагаж явдаг. Учир нь аймагт өрнөж буй бүхий л ажлыг тэд өөрсдийн ах дүү амраг садан, найз нөхөддөө өгч тэднээс их хэмжээний мөнгө буюу авлига авдаг гэсэн хэл ам одоо ч гарсан хэвээр байгаа.
Мэдээж тэнэг л биш бол хууль бусаар олсон эд хөрөнгөө “би энэ мөнгийг авлигаар олж авсан шүү” гэж мэдүүлэхгүй нь лавтай болохоор тэдний энэ удаагийн гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг итгэхэд бэрх байсан юм. Юутай ч олон үг нуршилгүйгээр өнгөрсөн 2014 онд нийт орлогоороо тэргүүлж байсан таван засаг дарга нарыг жагсааж энэ удаагийнхтай нь харьцуулж харъя.

2014 онд хамгийн их орлоготой хэмээн мэдүүлсэн таван Засаг ноён

1.Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн
579 сая
2. Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэр
108 сая
3. Дундговь аймгийн засаг дарга С.Од-
Эрдэнэ 73.сая
4. Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив
46 сая
5. Төв аймгийн засаг дарга Д.Баярбат нар
43 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ.

Хамгийн бага орлоготой дөрвөн Засаг ноён

1. Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн
15 сая
2. Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа
17 сая
3. Говь-Алтай аймгийн засаг дарга
О.Амгаланбаатар 17сая
4. Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ 17 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг байна. Тэгвэл тэдний энэ удаагийн гаргаж хөрөнгө орлогын мэдүүлгээр хэнийх нь буурч хэнийх нь өссөн бэ гэдгийг харцгаая.

С.Дангаасүрэнгийн орлого хоёр дахин буурсан ч 277 саяар бусдыгаа тэргүүлэв

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн 277 саяын орлогоор бусдыгаа тэргүүлж байгаа бол үүний араас Говьсүмбэрийн Л.Одсэр дарга 235, Завханы Ж.Жамъянтив 134, Баянхонгорын Д.Жаргалсайхан 81, Сүхбаатарын Ж.Батсуурь 53 саяар айргийн тавт багтсан нь энэ. Ямартай ч эдгээр дүнгүүдээс харахад Засаг ноёдуудын заримынх орлого хэь буурч зарим нь хоёр дахин өссөн үзүүлэлтэй байгаа юм.

 

 

 

 

 

Хамгийн ядуу нь Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ

Өнгөрсөн 2014 онд хамгийн бага орлоготой хэмээн нэрлэгдэж байсан дөрвөн Засаг дарга нарын энэ жил мэдүүлсэн хөрөнгө орлогоос Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн орлого гурван саяаар буурч 14 сая төгрөг болсон байв. Харин үлдсэн гурван хүнийх нь орлого өссөн үзүүлэлттэй байсан юм. Тухайлбал, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийнх 23 сая, Өмнөговийн Б.Бадраа 20 сая, Говь-Алтайн О.Амгаланбаатарынх 19 сая хэмээн мэдүүлжээ. Харин үлдсэн Засаг ноёдын энэ жилийн орлогыг нь жагсаавал,Төв аймгийн Д.Баярбат 51, Дарханы А.Энхболд 41, Дорноговийн П.Ганхуяг 24, 2014 онд 73 саяын орлоготой хэмээн мэдүүлж байсан Дундговийн Засаг дарга С.Од-Эрдэнэ энэ удаад 24 саяын орлоготой хэмээн мэдүүлснээр түүний орлого хоёр хувиар буурчээ. Мөн Ховдын Д.Цэвээнравданынх 20, Сэлэнгнийн С.Бүрэнбатынх 20, Багагүй хэл аманд өртөж байсан Баян-Өлгий Засаг дарга Х.Дармен 17, Хөвсгөлийн А.Эрдэнэбаатар 17, Хэнтийгийн Ж.Оюунбаатар 16, Булганы Д.Эрдэнэбатынх 16 сая гэсэн тоонууд толгой цохиж явна. Ямартай ч тэдний мэдүүлсэн жилийн орлого нь өсч буусан дүнтэй байгаа ч автомашины хувьд таван сая 500 мянгаас 300 сая хүртэлх төгрөгийн үнэтэй төмөр хүлгүүдтэй, мөн өөрийн өмчлөлийн хэд хэдэн газар ч бий аж. Харин Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, аймгийн Засаг дарга нар хувьдаа ямар ч автомашингүй гэж мэдүүлсэн бол Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр аймгийн дарга нар хувьдаа ширхэг ч малгүй хэмээн мэдүүлжээ. Орон сууцны тухайд Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ таван орон сууцтайгаараа бусдыгаа тэргүүлжээ. Юутай ч Засаг ноёдуудын энэ жил өгсөн хөоөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь тэдний эдлэж хэрэглэж байгаа бүхий л зүйлс олны нүдэн дээр ил байдаг учраас ХОМ-ээ ингэж худлаа мэдүүлж жүжиглэх хэрэг байгаа юм уу гэж хэлэх хүн олон байсан юм.

Эх сурвалж: