Эрт цагт гэмт хэрэг хийсэн хүмүүсийг гэсгээн шийтгэх олон янзын арга хэлбэр байсны дундаас эртний Хятад тэргүүтэй Азийн улсад хэрэгждэг байсан хамгийн харгис хэрцгий ял шийтгэл, тамлал, цаазын ял шийтгэлүүдийн талаарх гэрэл зургуудыг та бүхний өмнө дэлгэж байна.

19-р зууны Хятад оронд толгой авах, боомилох, өлсгөж хөнөөх зэрэг нь хамгийн энгийн ял шийтгэлүүд байсан ба түүнээс цаашлаад Манжуудын манай Монголчуудад хэрэглэдэг байсан есөн эрүүтэй төстэй олон хатуу харгис, зэрлэг балмад ял шийтгэл, тамлалуудыг хүмүүс дээр хийдэг байжээ. Энд онцгойлон анхааруулахад тухайн үеийн Хятад болон түүний хөрш оронд хэрэгждэг байсан харгис хэрцгий ял шийтгэл, тамлалыг харуулсан эдгээр зурагнуудыг зүрх муутай хүмүүс болон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд үзэхгүй байхыг зөвлөж байна.