ХУД-ийн 15-р хороо Махатма Гандигийн гудамжинд байрлалтай “Corporate convention center”-т яг одоо гал гарч байна. Тодруулбал гал уг төвийн долоон давхарт гарч байгаа бөгөөд концертын танхимаас нь гал гарч эхэлжээ. Ямартай ч Онцгой байдлын газрын гал унтраах анги галыг унтраахаар шуурхай ажиллаж байгаа ажээ.

Н.Чимэг