262156_166104963455026_2136592_n“МАTRIX” салоны шивээсчин Бандгаа Монголын №1 шивээсчин гэгддэг. Зураач мэргэжилтэй М.Бат-Ирээдүй буюу Бандгаа нь рок попынхноос авхуулаад олны танил эрхмүүдийг шивээсээр гоёдог бөгөөд түүнийг зорих эрхмүүдийн цуваа тасардаггүй гэнэ лээ.

Саяхан тэрээр нэгэн олны танил эрхмийн эхнэр санал тавьснаар “нууц” газар нь шивээс хийжээ. Гэтэл олны танил гэгдэх эрхэм эхнэртээ төдийгүй шивээсчин залууд бухимдаж багагүй маргаан дэгдээсэн гэнэ.

“Эмэгтэй хүнд нууж болохгүй хэсэгт нь шивмээргүй санагддаг” гэж нэгэнтээ хэлж байсан Бандгаа шивээсийг Монголд урлаг болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэгддэг юм билээ.