УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай хэлэлцэнэ. Ажилласан жил, салбартаа хуримтлуулсан туршлага зэргийг үнэлж Х.Энхжаргалыг АТГ-ын даргын албан тушаалд Төрийн тэргүүн нэр дэвшүүлсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Х.Энхжаргалыг томилох тухай өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа тул томилгоог эцэслэх учиртай. АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт чуулганаар эцэслэх бололтой.

М.ГАН

Эх сурвалж: www.polit.mn