2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны 2-ын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 49 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн СБД-ийн нутаг Цэрэндоржийн гудамж 40 мянгатын 69-р байрны урд замд T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

Хөдөө орон нутагт: Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2 –р баг Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой Иж планета-5 маркийн мотоцикль онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө нас барсан байна. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Н жолоочтой Бүргэд маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 37 настай эрэгтэй Н нас баржээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.