С.Ганбаатар ХҮНамаас гарчээ
2016/05/20
УИХ-ын ээлжит сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг энэ сарын 28-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгөх ёстой. МАН, АН-ын холбогдох шатны хурлууд 5 сарын 27-нд болох бөгөөд 28-ны өглөө гэхэд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өгсөн байхаар төлөвлөж буй аж. Нэр дэвшилттэй холбоотой асуудал улс төрийн бусад намуудад ч ид өрнөж байна.
ХҮНам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй болсон тул ХҮН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт шинээр улс төрийн сонголт хийхээс өөр зам үлдээгүй.
Учир нь Сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газарт хуулинд заагдсан хугацаанд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүсэлт гаргаагүй хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших боломжгүй юм. Үүнтэй холбоотойгоор С.Ганбаатарыг МАХН ба Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаг бий. Үүнийг ч баталж ХҮН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮНамын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгчээ. .Гэсэн хэдий ч тус нам С.Боргил, Т.Ганболд гэсэн 2 удирдлагатай хоёр хэсэг болсон тул түүний хүсэлтийг хүлээн авч, намаас гарсанд албан ёсоор тооцсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2016/05/20
Enhbayar and Ganbaatar gej songuuld orvol yalah magadlal ondor bolno......
Зочин · 2016/05/20
Bosoo Ganbaa MAXH ochsonn deer shuu !!!! Namiin lider yamar hun baihn songuuld yalahad ih nolooldog um.... Yuang bol lidr bish zugeerl TEMTSEGCH shuu,,,Ganbaa mini duu ,,,Amjilt husie !!!!
зочин · 2016/05/20
Энэ албан нам гэгч юм тушаал авахын эхний шалгуур юмуу.Даанч дээ.Нам дагаж далжигансан энэ мэт юмнуудыг дахиад гаргахгүй байх хэрэгтэй л дээ.Ганбаатар Дарханд юу хийчихээд тэндээс баталгаатай гарч ирнэ гээд байгаа юм.энэ худалч амьтанаас зайгаа барих хэрэгтэй Дарханчуудаа
darhanchuud · 2016/05/20
gishuun bolj baival yugaa solih ni GANBAATARt yu ch bish ,gishuun bolj baival darhanchuud bidniig ch zolino,ene uildel ni tod jishee