Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "Бид сайн сайханд дагуулна" уриатай иргэдийн баярын өдөрлөгийн зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн арга хэмжээ Бээжингийн гудамжны баруун уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн хэсэгчилсэн авто замд зохион байгуулагдана. Иргэдийн баярын өдөрлөгийн үеэр татвар, нийгмийн даатгал болон нийгмийн халамж, Өмч, газрын харилцаа, эрүүл мэндтэй холбоотой төрийн үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл, урлаг, соёлын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн болно. Мөн өдөрлөгт оролцогч байгууллагуудын урамшуулалтай болон хямдралтай худалдаа, олон үндэстний хоолны үйлчилгээ эрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.