ЭМСЯ-ны сайдын албан тушаалд С.Ламбааг томилуулах саналыг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Өмнө нь эл албан тушаалд Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогооны хурлаар хэлэлцэх үед гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Тэгвэл тус хорооны хурлаар Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг нэр дэвшүүлснийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Тэрбээр одоо төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ЭМС-ын сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.