Кино зураачид нэгдэж Монголын Мэргэжлийн Кино Зураачдын Холбоо (ММКЗХ) ТББ-ыг байгуулсан байна. Уг холбоог байгуулсан үндсэн зорилго нь Монголын кино урлагт кино зураачдын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх улмаар тэдгээрийн эв нэгдэл үзэл санааг нэгтгэн нэгдмэл удирдлагатай болгон цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх үндсэн чиглэлтэй болно.

Тэд өчигдөр буюу 2016 оны 5 сарын 22 ны өдөр бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдсан байна. Уг хуралд өнөө цагт Монголын кино урлагт ажиллаж буй зураачид болох СТА Ж.Цогт, Алтан гадас одонт СТА Н.Батжаргал болон "Movie art" урлангийн зураачид болон кино урлагт ажиллаж буй 40 гаруй зураачид чуулсан бөгөөд хурлын шийдвэрээр ММКЗХ-ын тэргүүнээр СТА Д.Базарсад, Удирдах зөвлөлийн гишүүдээр СТА Н.Болор-Эрдэнэ, СТА П.Бэрхээдэй, Д.Батбилэг, Э.Батхүлэг нар томилогдсон бол гүйцэтгэх захирлаар СТА Ө.Мөнх-Эрдэнэ, гадаад харилцаа хариуцсан захирлаар Э.Оргилболд, хуулийн зөвлөхөөр Б.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Загдсамбар, нарийн бичиг Д.Оюунзул нар тус тус сонгогдон ажиллахаар болсон байна