Өчигдрийн байдлаар Женко Баттулгын оффшор бүсэд хадгалагдаж буй 250 сая ам.доллар ил болоод байна. Мөн Эрчим хүчний сайд Д.Зоригтын Бермудын арлын оффшор дансанд буй 30 сая ам доллар илэрлээ. Үүнтэй хамт "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ ч энэ жагсаалтад орж ирсэн талаар мэдээлэл хөвөрч байна. Тэд бүгдээрээ АН-ыг 1992-1996 онд төр барьж байх үед өмч хувьчлалын буянаар хөрөнгөжсөн АН-ын олигархууд юм. Дотооддоо өөрийн гэсэн бизнестэй, улсад татвараа төлдөг тэдэнд уг нь хөрөнгөө оффшорт нуух шаардлага байхгүй. Гэвч тэдний ямар нэгэн байдлаар нуухыг хүссэн хөрөнгүүд ил болсон нь АН-ын нэр дэвшигчид ийн гурвын гурваар цөөрхөд хүргээд байна. Оффшорт данстай тэднийг нэгэнт сонгогчид хүлээж авахгүй тул АН-ын дарга З.Энхболд тэдний нэрийг татах нь тодорхой болоод байна.