​Би 32-той. Нөхөртэйгөө суугаад 6 жил бол байна. 3 хүүхэдтэй. 26-тай охин их л дэврүүн хүсэл мөрөөдөлтэй явлаа. Ухаантай сайн л хүн байвал мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй царай зүс хамаагүй бас надад хэрэгтэй гэхээсээ илүү би тэр хүнд маш их хэрэгтэй байвал дээр гэж боддог байсан.

Надаас 9 ах эхнэр нь хаяад явсан 6-тай 9-тэй хоёр хүүтэй маш даруу, ухаалаг дажгүй залуутай учирсан. Эхлээд гуньж гутарсан түүнд зөвлөгөө өгч сэтгэл санаагаар дэмжих гэж оролдож өрөвдсөндөө уулзий гэх болгонд нь очдог байсан. Тэр орон байр эцэг эхээ алдсан. Эхнэр нь яаж зовоосон гээд зовлонгоо ярьж унтаж чадахгүй болсон. Гутралаас болж өвдсөн гээд миний амьдралдаа сонсож байгаагүй зүйлийг ярьдаг байсан. Тэгээд нэг л өдөр чи надтай суучих гэж хэлсэн юм. Би бүр юу гэж хариулахаа мэдэхгүй балмагдаад би найз залуутай гэж худлаа хэлсэн. Тэгээд өмнөх шигээ уулзмаар байна гэх бүрт нь уулзсаар л байсан. Би хэдий шууд харьцаагаа таслаад хаяад явж болох байсан, бүх зовлонг нь мэддэгийн хувьд бас би тус болж чадах тийм хүнтэйгээ сууна гэж боддог байсны хувьд тэр бас надад жаахан таалагддаг байснаас үнэндээ зугтаж хаяж явж зүрхлээгүй ээ. Хамгийн гол нь тэр надад аминаасаа илүү хайртай гэж хэлсэн болохоор би зөвшөөрсөн. Надаа төсөөлөгдөхгүй байсан нэг зүйл бол би 2 хүүгийн ээж болох. Би угаас 3 хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан болохоор 3 хүүхдээ гаргасан. Манайх 5 хүүхэдтэй өнөр айл. Харин одоо асуудал гэвэл би түүний маш сул дорой хүн болохыг саяхан л мэдсэн явдал. Миний бодож байсан шиг сайн залуу огт биш. Зовж байсан үедээ их ухаантай байсан бол одоо тийм биш. Эцэг эхийн эрх хүүхэд. Дэндүү эрх. Хатуу бэрхийг огт үзээгүй хэзээ ч гүрийж үзээгүй. Тиймдээ ч тэр үед тийм дор орчихсон байсан юм билээ. Сэтгэлийн хатгүй. Надад маш хэцүү байна. Жаахан л юм болохгүй бол намайг буруутгаж дайрч давшлана. Өөдөөс нь юм хэлвэл маш их уурлана. Уурандаа хамаг юмаа шидээд хараагаад түлхэж унагаад. Хэзээ уучлал гуйхгуй. Үнэхээр тэвчээр барагдаж байна. Бас би 2 хүүгийнх нь аашийг олох гэж их л хэцүүдэж байхад байнга өмөөрнө. Би энэ бүхний бичснээр яаж тэрний бүдүүлэг аашийг тэвчих вэ туслаач гэж байгаам. Бас над шиг тэнэг охин байхгүй л байх л даа бусдад туслаж болно гэхдээ өөрийн амьдралаа үрж биш гэж хэлэхийг хүссэн юм. Би мэдээж түүнээс салахыг хүсдэг ч салахгүй л дээ. Нэгд тэр надгүйгээр хэн ч биш надтай учрахаасаа өмнөх тэр байдлаасаа дор болно гэдгийг мэдэж байгаа учраас. Хоёрд хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байгаа болохоор…