"Монголын Үндэсний Цирк", "Dreambox" телевизтэй хамтран "Шидэт Бонго далайгаар аялсан нь" бүрэн хэмжээний циркийн мюзиклийг тоглох гэж байна. Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд далайн орноор аялахдаа хачин сонин гайхамшигтай бүхэнтэй учрах болно.

Циркийн гайхалтай үзүүлбэрүүд, уран гоёмсог бүхнээс бүрдсэн адал явдалт цоо шинэ тоглолт 2016 оны 5-р сарын 28 бямба гарагт 16:00, 19:00 цагуудаас тоглох бол 5 сарын 29, 6-р сарын 1-ний өдрүүдэд 12:00, 15:00, 18:00 цагуудаас тус тус Үндэсний циркэд тоглогдох гэж байна.

Тасалбар бүр авсан хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлэгтэй. Тасалбар 20.000 төгрөг ба VIP тасалбар: 30.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Тасалбарыг 19001617 үнэгүй хүргэh ба 325522, 99906811, 89007749, 463079 утсаар захиалгаа өгөх боломжтой.

www.Urlag.mn