Хятадын Жежиань мужийн Чонгфу нэртэй жижиг хот бол тус улсын үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн хамгийн том төв бүс газар юм.

Энэхүү хотод үслэг эдлэлийн 1496 компани үйл ажиллагаа явуулдагаас гадна туулай, хонь зэрэг амьтны нэхийгээр бараа бүтээгдэхүүн худалдаалдаг 910 гаруй дэлгүүр байдаг аж.  Жилдээ 26,890,000 үслэг эдлэл бүхий 2 тэрбум долларын худалдаа тус жижиг хотод эргэлддэг. Энэ нь үслэг эдлэлийн дэлхийн зах зээлийн 20 хувийг дангаараа эзэмшиж байна гэсэн томоохон үзүүлэлт юм.

Амьтадын арьсыг амьдаар нь өвчиж байгаа бичлэг интернэтээр цацагдан багагүй шуугисан билээ. Тэгвэл тэрхүү үзэгдэл энэ газар болдог аж.