УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг АН, МАН, МАХН өнөөдөр бага хурлаараа тодруулна. Одоогийн байдлаар МАХН-ын "бага чуулган" хуралдахад бэлэн болжээ. Тус намын бага хурал хаалттай горимоор явагдана.

Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа. Үүний дараа МАН –ын 5-р бага хурлыг эхлүүлэх юм. АН-ын хувьд 18:00 цагт намын байрандаа хурлаа хийх юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.