Европын мэс заслын эвэрхийн “Sbons” сангийн  мэс заслын эмч нарын баг , 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай улсад ажиллаж байна.  Энэ сарын  16, 17-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тус эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүжигчдэд эвэрхийн хагалгааг хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй өвчтэй хүмүүжигчид тус эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээ авдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн эмч нар 3, 4 дүгээр сард харьяа төв, орон нутгийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж, тухайн газруудад ял эдэлж буй хүмүүжигчдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн, энэ үзлэгээр илэрсэн олдмол болон төрөлхийн эвэрхийтэй хүмүүжигчдийг эрүүлжүүлэх зорилгоор “Sbons” сангийн эмч нартай хамтран мэс заслын эмчилгээг хийж байна. Тус эмнэлэгт эвэрхийн мэс засал хийлгэх шаардлагатай 10 гаруй хүмүүжигч байгаа юм. Дэлхийн түвшинд хэрэглэгддэг багаж, хагалгааны утас, нөхөх материалыг хэрэглэж, өндөр технологоор хагалгаа хийгдэж байгаагаараа онцлог  аж.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан тус сангийн эмч нарт хамтран ажиллах санал тавьж, дэлхийн түвшинд хийгддэг хагалгааг хүмүүжигчдэд хийж байна. Хагалгааны бэлтгэл ажлыг хорих 401 дүгээр ангийн удирдлага, хамт олон сайн бэлтгэн зохион байгуулсан тул хагалгаа амжилттай явагдаж байна гэж  тус ангийн ерөнхий эмч, хурандаа К.Анаргүл хэллээ.  “Sbons” сангийн   эмч нар манай улсад 4 дэх илдээ ирж байгаа бөгөөд энэ жилийн хувьд  Улсын клиниийн 2 дугаар эмнэлэг, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр эрх чөлөө нь хасагдсан ч эрүүл байх эрхийг нь хангаж тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

А.Баярмаа