​Сайн байцгаана уу, худлаа бардам хүүхнүүдэд гэсэн нийтлэлийн хариуд бичмээр санагдлаа. Ерөнхий утга санаа нь бол 2 эхнэр авахгүй л бол манай хүн ам өсөхгүй монгол улс устаж үгүй болно гэнэ.

Би ингэж боддогийн.

1. Манай улс эрс тэрс уур амьсгалтай баргийн амьтан өсөж үржихэд таатай бус. Антарктид арктик дээр яагаад хүн амьтан суурьшихгүй байна. Тэрнээс үржил шимтэй хөрстэй халуун дулаан, амьдарч сууршихад нэг их юм шаардахааргүй газар бол аяндаа хүн ам дүүрэн байх байсан. Хятадууд хүртэл аль эрт эзэлж аваад тариа будаагаа энэ тэрүүгээр нэг дүүрэн тарьсан байх байсан гэж бодож байна. Нян бактери хүртэл таатай газар их байдаг биздээ. Бид бол байгалийн амьтан тийм болохоор таатай газар нь их үржиж таагүй газар нь цөөн үржинэ.

2. Хүн амын өсөлт нь эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Сүүлийн хэдэн жил монголчуудын амжиргаа дээшилж хүн ам өсөж байна. Нарийн тоо баримт харсангүй ээ тийм зав байсангүй учраас хурдхан бичлээ.

3. Манай залуучууд дээр үед монголчууд олон эхнэр авдаг байсан гэж бичих их дуртай юм тэр үед хүн ам гоц өсөж байсан болов уу тоо баримтыг нь нэг харчаарай, хувьсгалын үед зургаан зуун хэдэн мянган монгол байсан гэж уншсан санагджийна.

4. Статистик харахаар эр эм хүмүүсийн хүйсийн харьцаа тэнцүү байдгийн байна ээ. Нэг хэсэг нь олон эхнэр авчихаар эхнэргүй үлдсэн нь яах вэ. Үр удмаа үлдээх эрхгүй гэсэн үг үү? Эсвэл нэг нь 2 эхнэр аваад нөгөө яриад байгаа 2 2 хүүхдийг гаргачихаар эхнэргүй үлдсэн нь хүүхэдгүй тэгээд хүн амын өсөлт чинь дүндээ дүн биш үү.

Эцэст нь хэлэхэд улс эх орноо авч явах үүрэгтэй эр хүн ийм юм яриад сууж худлаа эх орон нтр гэж байгаад олон хүүхнээр боовоо жаргаачих юмсан гэж бодоод сууж байгаад үнэхээр харамсаж байна. Үнэхээр ийм юманд санаа зовж байгаа бол эх нялхсын сайн эмнэлэг хэрэгтэй байна, бас хүнд өвчтэй хүүхдүүдийг улсын зардлаар гадаадад эмчлүүлдэг болмоор байна.

За юуны түрүүнд энэ улсын зардлаар хүүхдийг гадаадад эмчлүүлдэг болох талаар хурдан шийдээсэй. FB-р аймаар аймаар юмнууд л шээрлэгдсэн байх юм. Эмэгтэй хүн эрүүл саруул хүүхэд тээхэд эрүүл аюулгүй орчин чанартай сайн хүнс хэрэгтэй байна. Цөөхөн иргэддээ чанартай боловсрол үзүүлж чанартай иргэн нийгэмд бэлтгэмээр байна. Ингээд яриад байвал бүх юм салшгүй холбоотой. Муу муухай болгон бидний хэдэн хүүхнээс болоод байгаа юм шиг, бөөн бөөнөөр нь чихэж аваачаад нэг хар юманд богтлоод өгчихвөл бүх юм цэгцэрчих юм шиг ингэж чичлэхээ болиочээ.

Санаа нь бол Schindler-н бүртгэл дээр гардаг шиг вагон вагоноор нь чихээд мал адгууд шиг харьцвал таарна ухааны юм бичих нь л холгүй юм. Ингэж байж чадахгүй дарламаар бүр харж тэсэхгүй нүд чинь хорсоод байвал ээж эгч дүү эхнэр охин гээд бүгдийг нь аваачаад алчихаачээ амарштээ…