Үүл дарга та Нийслэлийн Тээврийн Газартаа анхаарал хандуулдаг уу?
2016/06/08
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн Газартай холбоотой хууль журам зөрчсөн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус газар бол олон мянган хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг газар тул анхаарал татсан мэдээллүүдийг хүргэж байх нь зөв биз ээ.
Нийслэлийн Аудитын Газраас тус байгууллагад шалгалт хийхэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, хангамжийн асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэх учиртай Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулж чадахгүй явж ирсэн нь шалгалтаар илэрсэн тухай мэдээллүүд бий. Нийслэлийн Аудитын Газар нь тус байгууллагад шалгалт хийгээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгоогүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан байдаг. Түүнчлэн цаашид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон гэрээ байгуулж байх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зохистой харьцаа, гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн хяналтын механизмыг хянах тогтолцоотой болох шаардлагатай байгааг сануулан үүрэгдсэн ч, алдаа дутагдлаа залруулж ажиллах тал дээр учир дутагдалтай төдийгөөс өдийг хүрсэн байдаг.
Тухайлбал, тус байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гүйцэтгэх гэрээг 2011 онд 1 аж ахуйн нэгжтэй байгуулж, 63 аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан, 2012 онд 8 аж ахуйн нэгжтэй байгуулж, 59 аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан байна. Тэгвэл тэдгээр аж ахуй нэгжүүд нь дүрэм журмын хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлт, нийтийн тээврийн салбарт мөрдөгдөж буй стандарт, тавигдах шаардлага, бичиг баримтын бүрдэл зэргийг хангасан эсэхийг түүвэрлэн үзэхэд олон зөрчил илэрчээ. Тэдгээрээс нь хүргэхэд:
“Автотерминал” ХХК-тай байгуулсан гэрээнд нь дараах зөрчил илэрсэн байдаг. Энэ компани НТГ-ын бүртгэл мэдээллийн санд 10 автобус бүртгүүлсэн, холбогдох татвар хураамжийг төлсөн баримт материал байхгүй байгаа нь “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2.2. “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн өмчийн 20-с доошгүй автобус, троллейбустай байх” заалтыг хэрэгжүүлээгүй байна. Мөн тус компани нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ”-MNS 5012:2008 стандартын 6.2 “Тээвэрлэгч нь өөрийн өмчийн эсвэл түрээсийн хэлбэрээр ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга /Техникийн оношилгоо, үйлчилгээ засварын байр, дулаан грааш, ил зогсоолын талбай/ байгууламжтай байна.” шаардлагыг хангаагүй. Ил зогсоол, дулаан граашыг “Иж бүрдэл” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж эзэмшиж байгаа ч уг грааш, талбайг БЗД-ийн ОБХ-ээс “дулаан зогсоолын стандарын шаардлага хангаагүй, дээвэр нь нуралт өгсөн, цахилгаан холболт агааржуулалтын систем байхгүй, галын аюулгүй байдал хангаагүй, ашиглахыг хориглосон” гэсэн дүгнэлт гарч албан шаардлага өгсөн байранд үйл ажиллагаа явуулдаг байна.
“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” MNS 5012:2011 стандартын 8.1.”Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг албан тушаалтан нь автотээврийн мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна” гэжээ. Гэтэл тус компанийн ерөнхий инженер мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ аваагүй, тээвэр зохицуулагч нь мэргэжлийн бус, мэргэшсэн жолооч, кондукторын хангалт муу, жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон тушаал, бүрдүүлсэн материалд кондукторуудын мэдээлэл байхгүй байгаа нь холбогдох журам, стандартын шаардлагыг хангаагүй гэж НАГ үзжээ.
Дараагийн нэг компани бол “Аз сервис” ХХК. Тус компанийн бүрдүүлсэн материалд инженер техникийн ажилтнуудын мэдээлэл, мэргэшсэн жолооч, кондукторын хангалт НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2..4.3.”Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь тээврийн ажил үйлчилгээ, техникийн талаар мэдлэг, дадлага бүхий автотээврийн мэргэжлийн инженер механикч тээвэр зохицуулагчтай байх, ээлжийн мэргэшсэн жолоочоор хангагдсан байх” шаардлагыг хангаагүй байна.
Мөн “Дэнжийн зам хоршоо” ХХК-тай холбоотой мэдээлэл байна. Энэ компани нь “Наран-Туул” ОУХТ-ын буухиа чиглэлийн шугамын үйлчилгээнд ажилладаг бага оврын автобусны жолооч нарыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байсан нь “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2.2. “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн өмчийн 20-с доошгүй автобус, троллейбустай байх” шаардлагыг хангаагүй. НМХГ-ын 2012 оны 1 сарын 6-ны 07-101/502 тоот улсын байцаагчын дүгнэлтэд “Дэнжийн зам хоршоо нь …автотээврийн “Тав” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан дулаан зогсоолын газрыг түрээсэлсэн, “Төгс” угаалгын газартай “Ажлын байрны гэрээ”, “Жандаг Хордан” ХХК-тай “Бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г байгуулан автотээврийн засвар үйлчилгээг хийлгэж байгаа нь … хууль.. дүрэм..стандартын шаардлагыг хангасан ” гэж дүгнэсэн ч тус газарт ирүүлсэн баримтын бүрдэлд дээрх гэрээнүүд байхгүй байна. Энэ нь MNS 5012:2008 стандартын 6.2 “Техникийн оношилгоо, үйлчилгээ засварын байр, .. дулаан грааш, ил зогсоолын талбай, барилга байгууламжтай байна” шаардлагыг хангаагүй, жолооч, кондукторын хүрэлцээгүй, инженер техникийн ажилтнуудын хангалт тааруу байна гэж үзэхэ хүргэжээ.
За мөн нийтийн тээврийн таксийн үйлчилгээ эрхлэгч “Намдэмүн сервис” ХХК-ийн баримт материалын бүрдүүлэлтийг үзвэл инженер техникийн ажилтнуудад автотээврийн мэргэшсэн инженер байхгүй байгаа нь “Нийтийн такси үйлчилгээ” МNS 5122:2008 стандартын 10.1.“Нийтийн такси тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг албан тушаалтан нь автотээврийн мэргэшсэн инженерийн сургалтад хамргагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна” заалтыг, 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 02-07/111/1695 дугаар Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд ”Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын тоноглосон 1 суваг өргүүртэй байна” гэсэн байгаа нь дээрх стандартын 6.8.“Нийтийн таксины 10-аас 15 хэрэгсэлд техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын тоноглосон суваг болон өргүүр нэгээс доошгүй байна.” шаардлагыг хангаагүй гарчээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар нь дээрх зөрчлийн зэрэгцээ “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 3.220 дахь заалтын дагуу ажлын хэсгийг томилоогүй, дүгнэлт гаргаагүй, захиргааны зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй, эрх мэдэл бүхий албан тушаалтны үзэмжээр асуудлыг шийдвэрлэж иржээ. Энэ нь стандартын шаардлага, баталсан дүрэм журам мөрдөгддөггүй байна гэж үзэхэд хүргэсэн байна. Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн баримт материалыг дутуу хянах, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд “нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх боломжтой” дүгнэлтийг гаргасан нь ажилдаа хайнга хандаж, ашиг сонирхолын зөрчил үүссэн байх магадлалтай байна. Тухайлбал: дээрх компаниуд MNS 5012:2011 стандартын 8.1.”Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг албан тушаалтан нь автотээврийн мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна” гэснийг зөрчиж дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын орон тоо норм, нормативыг бүрэн хангаагүй аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж аваар осолд өртөх, зорчигчдын тав тух, эрүүл аюулгүй орчныг алдагдуулах гэх мэт хор холбогдолтой үр дагаварыг үүсгэж болзошгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа.
Чухам харин Э.Бат-Үүл дарга хэрэгжүүлэгч агентлагийнхаа үйл ажиллагаатай холбоотой энэ мэт мэдээллүүдийг мэддэг эсэх нь анхаарал татаж байна. Алдаа дутагдалдаа хайнга ханддагийнх нь учир хариуцлага тэдэнтэй сул ярьдагтай ч холбоотой байж болзошгүй билээ.
Эх сурвалж: Б.Тамир
Шуурхай.мн
Зочин · 2016/06/09
Zorigiin ekhneriig galzuu bolgodog ni yamar uchirtai yum be?
zochin · 2016/06/09
sain zvil ih bgaa .gevch belh dari-ehiin awtobuss ers baga ywdag ert zogsdog hetsvv l baih vmaa
Зочин · 2016/06/08
Э.Бат-ҮҮл авилга авах ҮҮд хаалгыг цоожилж чадлаа.. Хотыг хот шиг болгосон танд болон багийн хамт олонд баяр хҮргэе.. Дахин сонгогдож дутуугаа гҮйцээхийг хҮсье..
Зочин · 2016/06/08
zamin uulzvaruud saihan bolson shuu, tanid itgejbn, ahiad zunduu ih yum hiigeerei
Зочин · 2016/06/08
Зорилгоо тодорхойлж түүндээ бат зогсох энэ алхам бүхныг өөрчилдөг шүү Үүл даргаа амжилт
Зочин · 2016/06/08
Үе үеийн хотын дарга нараас хэн нь Бат-үүл дарга шиг нүдэн дээр харагдах ажил хийсийм бэ.Хэн нь ч юу ч хийгээгүй,нийслэлийн хамаг газрыг л зарж идсэнээс өөр юу хийж байсийм өмнөх дарга нар нь.
Зочин · 2016/06/08
Ганц итгэл үзүүлж болох хүн бол Бат-Үүл шүү дээ
Зочин · 2016/06/08
Гэр хороолол болоод зуслангийн зам хотын төвийн ачаалал ихтэй уулзварууд гээд бүгдийг нь л Бат-Үүл зассан хотын унаган иргэн хотоо сайн мэдэж тулгамдсан асуудлуудад хүрч ажиллаж чадсан хүн шүү дээээээ
Зочин · 2016/06/08
yamagiig law heleh muu ug oldohgvi oltol shn gereltuulegtei bolson bna lee hotiin busad ger horoolold ch gsn tegj sanaa tawina gdgt ni itgej bna
Зочин · 2016/06/08
МАН-ынхан гэр хорооллын айл, утааг харахаараа нүдээ аниад л өНгөрдөГ байсан ш дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэн зоригтойгоор гардан авч хэрэгжүүллээ дээ. Одоо гэтэл 2500 иргэн байрандаа орчихсон байна. Одоо ч байр үргэлжлэн баригдаж байна. Ямар ч ажил эхлэх үедээ олон саад бэрхшээлтэй учирдаг. Тэр бүхнийг даван туулж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлээрэй хотын дарга аа.
Зочин · 2016/06/08
Bi svvliin 20 jild anx udaa l NIisleliin darga irgeddee ajlaa tailagnaj mashin zam halitargaagvi bolj, yawgan xvnii zamiig xvrtel TVK-n tsewerlej baihiig vzlee sh dee. Bas ungu ungiin tsetseg alaglasan zun-g Batvvl dargiin ved l vzej bna. Ajlaa vneheer hiij bgaa xvn, dahiad Mer-r songoh heregtei
Зочин · 2016/06/08
Хотын гэрэлтүүлэг сайжраад байгаа шүү. Шөнө орой хотын гудамжаар алхахад өдөр шиг л байдаг болсон.
Зочин · 2016/06/08
хот маань овоо сайхан болоод байгаа нь бүгдийн нүдэн дээр ил байгаа шдэ
Зочин · 2016/06/08
Бат-ҮҮл ямар ч байсан УИХ 76-гаас хамаагҮй их нҮдэнд харагдахаар юм хийсэн гэж бодож байна. Тэр идэж уудаг эсэхийг мэдэхгҮй. Идэхээ хҮрвэл идлээ уулаа гэж хамгийн их шҮҮмжилдэг хҮмҮҮс хамгийн сҮпэр идэлтийн мастерууд байдаг юм шигээ. Би бол ахиад 4 жил хотын удирдлагыг Бат-Үүл даргад ӨгӨӨд Үзмээр байгаа шҮҮ. НӨгӨӨ талаас иргэд маань жаахан хҮлээцтэй баймаар юмаа. Ямар алтан загасны Үлгэр биш дээ. Хооп гээл тэр доороо шийдэгддэг асуудал хаа ч байхгҮй. зарим асуудал дээр жаахан харзнах хэрэгтэй.
Зочин · 2016/06/08
хэн энэ төслийг эхлүүлж зүрхлээгүй гэр хороололыг хэнч анхаар байгаагүй энэ хүн гарч ирээгүй бол гэр хороолол гэр хороололоороо л үлдэнэ хэзээ ч амьдрах орчин сайжрахгүй басйан
Зочин · 2016/06/08
Бат- Үүл дарга ч зоригтой хэлсэндээ хүрдэг хүн дээ.Шийдвэр гаргах түвшинд ингэж ажиллах боловсон хүчин манай Монголд олон байгаасай
Зочин · 2016/06/08
hen yu ni hamaagui shvv dee zvgeer l hen ni yu hisen hen ni yug hiigeegui gdgeer l densleh heregtei umnu bvhel bvte 20 garan jil yu ch hiigeegui bhd 4 jild bol unheer ih uurchlult hiij chadsan tiimees ch AN-n bagiig NIT-d demjij yalaasai gj bodoj bgaa
Зочин · 2016/06/08
Naad hun chin heleh ugtei,hiisen ajiltai hun. MAH yaj ch harluulah ged nemergui. Ta nar oorsdiinhoo uyin darga nar ymar bsanaa neg boddo. Oi gutam um
Зочин · 2016/06/08
4 jiliin hugatsaand hotiig undseer ni oorchilj chadsan hun Bat uul bolon tuunii bagiinhan dahaid sanalaa ogno
Зочин · 2016/06/08
Аар саар гээд байгаа хэл ам дагуулсан ажлыг ажил мөн гэж бодож байна. Ер нь шударга талдаа байгаа шүү, танай багийнхан. Гэхдээ энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Ажлын амжилт хүсье.
Зочин · 2016/06/08
Аа урд байсан дарга нараас дээр байсаан.
Зочин · 2016/06/08
Batuul bolon tuunii bagiinhan mash sain ajillaj baigaa.
Зочин · 2016/06/08
Төрийн хүнд сурталыг бага ч гэсэн багасгаж байгаад баярлалаа
Зочин · 2016/06/08
Бат-Үүлийн хотод зарцуулж байгаа мөнгө өмнө нь хэн нэгний халаасанд чимээгүйхэн л ордог байсан энэ хүн л ийм юманд ийм мөнгө зарлаа гэж зарлаад байгаа болохоор л үрэлгэн харагдаад байж магадгүй
Зочин · 2016/06/08
yarmagt maani kamer gereltuuleg tawij ogsond bayrlalaa shono oroi ywahad bol aihargui bolson
Зочин · 2016/06/08
zamiin uulzvaruudiig zasaj nariin bsn zamuudig urgusguj zuslangiin zamiig zasaj tsetseg nogoo tarij urid umnuh darga nar hj bgagui ih ajil l hiisen bn goyeeenooo
Мяагаа · 2016/06/08
Нийслэлийн нийтийн тээвэрт ахиц дэвшил гарсан. Зам харгуй сайжирсан, карт нэвтэрсэн, зогсоолуудыг тохижуулсан, нэгдүгээр эгнээ бий болгосон гээд тоочвол овоо хэдэн юм болох байх. Сайныг сайнаар нь, мууг муугаар нь хэлж баймаар байна. Гөрдөж болохгүй. Үүл Баатарыг цаашид ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ хүүдээ барилгын ажил өгч Туркуудтэй үүсгэсэн маргаанаа цэх шударгаар шийдсэн, хүүгийнхээ оффшор дансны мөнгийг Монголд оруулж ирээд нээсэн хугацаанаас нь хойших татвараа төлсөн нөхцөлд л дахин мэр болгох хэрэгтэй. Татвараас зугтах нь эх орноосоо урвасан хэрэг гээ биз дээ. Шударга байцгаая л даа гэ Элбэгээ дандаа хэлдэг биз дээ.
Зочин · 2016/06/08
Энэ муулаад байгаа хүмүүс хот 4 жилийн өмнө ямар байсанг сайн боддоо хүн аймар л юм байсан биз дэ автобусны буудал ч байхгүй
Зочин · 2016/06/08
heleh ugtei hiisen ajiltai bna gedeg shn l da hunii omno am bardam
Зочин · 2016/06/08
heleh ugtei hiisen ajiltai bna gedeg shn l da hunii omno am bardam
Зочин · 2016/06/08
ХОТОД НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРЬСАН НЬ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ГУДМАНД ӨНГӨ ЗҮС НЭМЭХЭЭС ГАДНА ТООСЖИЛТЫГ БАГАСГАНА. ӨМНӨХ МЭЭРҮҮД ХОТ ТОХИЖУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАХ МӨНГИЙГ ӨЧ ТӨЧНӨӨН САЯАР НЬ ТӨСВӨӨС АВЧ Л БАЙСАН. ГЭВЧ НҮДЭНД ҮЗЭГДЭХ, ГАРТ БАРИГДАХ ХИЙСЭН АЖИЛ НЭГ Ч БАЙГААГҮЙ.
Зочин · 2016/06/08
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
Зочин · 2016/06/08
Tanii gargaj bgaa shiidver bodloguud yer n zuv. demjij bgaa. Minii dotroo bodoj yavdag sanaanuudiig yag l medsen yum shig heregjuuldeg. Medeej aldaa onoo bgaa.
Зочин · 2016/06/08
bi Bat-vvliig demjnee nogoo xedee bodwol xiisen bvteesen umtai xvn shvv
Зочин · 2016/06/08
МАН-ынхан төр барьж байхдаа төсвийн мөнгө идэж уусан, цаанаа хэдэн тэрбумаар нь хав дарсан, гэр бүлийнхэн, хамаатан саднууддаа гадаадад үнэтэй хаус, машин авч өгч тансаглуулсан. МАН-ын үед хотын дарга нар юу хийж байсын бэ. Тэгчээд одоо хотыг хөгжүүлж Үүл баатраас өө хайгаад яах вэ дээ.
Зочин · 2016/06/08
batvvl darga ikh yum hiij bgaa mundag naad muulaad ataarhaad bgaa lalruudiihaa vgiig bitiii tooo
Зочин · 2016/06/08
mynga uguisgesen ch hiisen ajil nudnii omno ilhen bna shd bat uuliig harluulah gej ih hicheej bna
Зочин · 2016/06/08
batuuliig tuuhend bgaagui ih hurungu zartsuulsan hotiin vdarga geed l tsuuraad bh yum hiij baa ajluud ni tuuhend bgaaguigeer biyelelt undurtei bna shvv dee shal demii utaand zarsan munguu uuld ali dr ugchihsun bsn bol ali hediin ger horoolloos salchihsan utaagui suuj bh bsn yum
Зочин · 2016/06/08
4 жилийн өмнөхийг бодвол дэвшилтэй зүйлүүд олон байгаа. Бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хаана ч богино хугацаанд хийхгүй нь ойлгомжтой. Үүл баатар үнэхээр ихийг хийсээн. Наад зах нь дугаарын хязгаарлалт хэрэгжүүлснээр түгжрээ багасч байгаа. Асуудлуудыг шийдэж болох ямар гарц байна тэр болгоноор нь л зохицуулаад яваад байгаа юм уг нь.
Зочин · 2016/06/08
МАН-МАХН олон арван жил эрх барьж байхдаа БАТҮҮЛ-ийн хэмжээний ажил хийж чадаагүйдээ ингэх ямар хэрэг байна,энэ намыг татан буулгаж улс төрийн тавцангаас арчиж зайлуулах хэрэгтэй
Зочин · 2016/06/08
Өнгөрсөн дөрвөн жилд их зүйлийг хийжээ. Автобусанд картаар явдаг болж кондуктор аниагийн үглэхийг сонсохгүй амар боллоо. Автобус нэгдүгээр эгнээгээр түгжрэлгүй сүнгэнэдэг боллоо. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой үдэш айх аюулгүй алхдаг боллоо.
Зочин · 2016/06/08
Zamiig bol shan zasaj bga suuliin 2, 3 jild. Urgusguud, uulzwaruudiig shinechleed, nemeed l. Odoo harin irged maani haaya ch gsn busdiigaa hundleed mashinaa unalgui niitiin teewreer ywj surwal ch ug n.