2016.06.09 / БИЛГИЙН ТООЛЛЫН 5
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 05.05-20.45
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод

 

Аргын тооллын 6 сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.