00.00 цагийн үед “Toyota grand” маркийн авто машин хурд хэтрүүлсэний улмаас гэрлийн шон мөргөн ноцтой осол гарчээ. Ослын талаар ослын газар ажиллаж байсан цагдаагийн ажилтнаас тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хурд хэтрүүлсэний улмаас осол гарсан гэсэн юм.  

Ослын улмаас гэрлийн шон унаж автомашин хоёр хуваагдсан байдалтай байв. Тухайн машинд гурван хүн байсан бөгөөд түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна.