"Их бүрдийн домог”, “Гэрлэж амжаагүй явна”, “ Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Газарчин” зэрэг киногоороо бидний сэтгэлийн утсыг хөдөлгөсөн МУГЖН.Батцэцэг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг.

Тэрбээр СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Их бүрдийн домог” кинонд тоглосноор урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутны ширээнд байхдаа таван ч кинонд дүрээ мөнхөлж чадсан тэрбээр 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон гэдэг. Түүний тоглосон “ Жинжиймаа” киног үзээгүй монгол хүн тун ховор. Тэгвэл тус кино нь оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүй кино гаргасан телевизэд гомдож буйгаа илэрхийлэв. Айст телевиз “ Жинжиймаа” кино гаргаж үзэгчдийн хүртээл болгожээ. Уг телевиз нь олон нийтэд нийтлэн түгээх эрхээ аваагүй бөгөөд хулгайлсан гэнэ.