Жүжигчин олон тайз болон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж олны сайшаалыг хүртэж яваа авьяаслаг залуу жүжигчдийн нэг. “Сарны нулимс ”-ын Цоомоо, “Лусын дагина ”-ны гүнж, “Норовын намтар”-ын Жимсээгийн дүрээр нь андахгүй ээ.

“Намрын синдром”, “Хайрын рекорд”, “Мама миа” зэрэг киноны дүрүүдэд тоглож үзэгдээс сайн үнэлгээ авсан тэрбээр дэлгэцийн бүтээлдээ олон ангит киногоор эргэн ирж буй. Сүүлийн үед цахим хуудсыг идэвхитэй хөтлөх болсон тэрбээр өөрийнхөө жирэмсэн болоод таргалсан гэрэл зургийг оруулав. Үүнийг нь гайхсан олон учрыг асуутал уран бүтээлийнх нь шинэ дүрийнх нь хувиргалт гэнэ шүү, жүжигчид ээ гэж.

О.Ариун