СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран санаачилж нийслэл хотын бүх гэр бүлүүд, хосууддаа зориулж үндэсний соёл амралтын хүрээлэнд “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тус үйл ажиллагаа маргааш буюу 6 – сарын 18ны 12 цагаас албан ёсоор нээлтээ хийж 7- сарын 10ныг хүртэл үргэлжилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн бол нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн хүн бүрийн хүүхэд насны дурсамжийг агуулсан газар байсан бол одоо залуусын чөлөөт цагаа өнгөрүүлж зугаалах мөн танай гэр бүл, таны ажил амьдралын нандин бэлгэдлийг хадгалсан бас нэгэн үнэ цэнэтэй газар болж байна. Үр хойчдоо дурсгал болгон үлдээн таны амьдралыг гэрчлэх гэр бүлийн, хайр сэтгэлийн, нөхөрлөлийн тань бэлгэдэл болсон мод “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” – д сүндэрлэх нь ээ.

Гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа энэ амралтын өдрүүдээр амьдралынхаа үнэт дурсгалыг хамтдаа бүтээцгээе. Сэрүүн бүсийн ойн хаан гэгддэг нарс мод нь жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо оршиж таны хайр сэтгэлийн хувирашгүй бэлгэдэл болон мөнхөд орших болтугай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88055023, 91913132 88119484 дугаараас лавлаарай