Эх үрсийн элч дуучин "Ноён Бондгор” нэрээрээ олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд "Ноён Бондгор” хэмээх содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдэг. Түүний дуулсан "Миний найз", "Дүү минь", " Хайрын солонго" гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болсон.

Сүүлийн үед тэрбээр кино жүжигчин болоод буй гэнэ лээ. Нэг сарын дотор гурван кинонд тоглох санал хүлээн авч өөрт таалагдсан дүрээ бүтээсэн ажээ. Хийж бүтээхээр жигүүрээ хийн яваа дуучин залуу маань "Саналаа битгий худалдаарай" нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгосон. Түүнийг нэр дэвших гэж байна шуум дэгдсэн.

Ноён Бондгорыг БГД-т З.Энхболд, Д.Лүндээжанцан нартай өрсөлдөж бие даан нэр дэвшиж байна хэмээсэн юм. Үүнд тэрбээр "Би нэр дэвшээгүй. Ч.Амарбаяр гэж залуу 70-р тойрогт өрсөлдөж байгаа юм байна. Би биш шүү" гэсэн хариултыг өглөө.

Мөн тэрбээр фэнүүдийнхээ дунд нэгэн том шагналын сантай уралдааныг зарлалаа. Энэ шагналын талаар бичлэгээс үзнэ үү.