Элийрэгч нэрээрээ сошиал ертөнцөд танигдсан Ц.Уянга зун болохоор мартчихдаг хотын хамгийн эмзэг сэдэв болох утааны асуудлыг жагсаал хэлбэрээр нийслэлчүүдэд ийнхүү санууллаа.

Агаарын бохирдлын оргил үе нь өвөл хэдий ч, бусад улиралд ч тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас хэдийн давжээ. Агаарын бохирдол ийнхүү жилийн дөрвөн улиралд үргэлжлэн нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бие болоод сэтгэлийг бүрэн эзэмдсэн асуудал болсон хэвээр байна. Эрх баригчид 2008 оноос эхлэн утаатай дайн зарлахдаа 2014 он гэхэд дайснаа дарж дархан цолоо мандуулна гэж амлаж байжээ Гэтэл 2000 оноос хойш бүхэл бүтэн 16 жил өнгөрөхөд утаа хэдийн эрийн цээнд хүрчээ. Арилах нь бүү хэл гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Хамгийн бохирдолтой хотуудыг Улаанбаатар тэргүүлж байна. 1 сая гаруй хүн амтай нийсэл хот маань өнөөдөр агаарын бохирдлоороо 21 сая гаруй хүн амтай Бээжингийн өмнө оржээ. Агаарын бохирдлын улмаас хүний дархлаа суларч, аливаа өвчинд өртөмтгий болдог. Тиймээс ч бид элдэв төрлийн өвчин эмгэгт нэрвэгдээд байгааг нийслэлчүүд бидэнд Цоггэрэлийн Уянга гэгч эмэгтэй өвөрмөц байдлаар санууллаа.