Монголын дууны урлагийг манлайлаж яваа эмэгтэй дуучдыг тэргүүлдэг МУГЖ Т.Ариунаа гал цог, эрч хүчийг фэнүүддээ бэлэглэж чаддаг.

Тэрбээр фэйсбүүкийг идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Гэхдээ дуучин бүсгүй маань бусдаас арай өвөрмөцөөр хөтөлдөг. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, залуусаа үргэлж хийж бүтээхэд уриалдаг. Болохгүй, бүтээхгүй зүйл ярихын оронд үргэлж урмын үг хайрлаж, эрч хүчийг илгээдэг цоглог бүсгүй маань сүүлийн үед модель болоод буй.

"Хүчирхэг бас энэрэнгүй бай
Хүнлэг хийгээд сэтгэлтэй бай
Хүссэндээ хүртэл тууштай бай
Хамгийн чухал нь итгэлтэй бай!
Хүн юу хийнэ түүнийхээ үр шимийг заавал хүртдэг" цахим найзуудтайгаа мэндчилдэг. Олон сайхан үгсээр бусдыг цэнэглэдэг түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.